“Хасу кап"-т эмэгтэй зургаан баг өрсөлдөж байна

2016 оны 2 сарын 23

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдын аварга шалгаруулах тэмцээнийг Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Эко спорт цогцолборт” зохион байгуулж байна. Энэ сарын 19-нд эхэлсэн "ХАСУ КАП-2016" тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан баг өрсөлдөж буй. Эмэгтэй багуудын хувьд тойргоор өрсөлдөж, аваргаа тодруулна. Маргааш эмэгтэй багуудын дунд шийдвэрлэх гурван тоглолт явагдана.

ХУВААРЬ: /02.24. 14.00/

"Монти" - "Алдар Алтайн барс"

"Тэнүүн огоо" - "Хилчин"

"Хасу Мегастарс" - "Эрчим"

Анх удаа болж буй “Хасу Кап-2016” тэмцээнд эрэгтэй найман баг өрсөлдөж байгаагаас хагас шигшээд "Эрчим", "Тэнүүн-Огоо", "Сэлэнгэ" болон "Хасу мегастарс-1" багууд үлджээ. Тэдний хувьд бямба гаригт шийдвэрлэх тоглолтыг хийнэ.

ЭРЭГТЭЙ: (02.27)

Хагас шигшээ:

"Эрчим" - "Хасу мегастарс-1"

"Тэнүүн-Огоо" - "Сэлэнгэ" багууд өрсөлдөнө. Хожсон нь аваргын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

Фотог: www.facebook.com/volleyball.mgl/

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна