Дөрвөн хүнд халдсан этгээдийг баривчлав

2016 оны 2 сарын 23

Сэтгүүлч:
Өвөрхангай

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газар оршин суух 46 настай эрэгтэй Б гэгч нь дөрвөн хүнд халдаж, мэсээр гэмтээсэн ноцтой хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал, гэмт этгээд Б гэгч нь Хархорин сумын  харьяат 34 настай А гэх эмэгтэйг хүчиндэхийг завдаж, цээжид нь нэг удаа, 45 настай эмэгтэй  С-ийн гар болон гуянд  нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-ын хэвлийд нэг удаа, 32  настай эрэгтэй Э-ийн толгойд зургаа, цээжид нь дөрвөн удаа мэсний зүйлээр хүнд гэмтэл учруулан танхайраад зугтсан хэргийг тус сумын цагдаагийн алба түргэн шуурхай илрүүлжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд хоёрдугаар сарын 22-ний өдрийн 05:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3824 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 149, зөрчлийн 986, согтуугийн 386, зам тээврийн ослын 294, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна