Хоцрогдсон “моод” дэлгэрүүлэгч нь МАН

2016 оны 2 сарын 23

Аль 19 дүгээр зуны хоцрогдсон моод хожмоо, техник технологи, сэтгэлгээний эрин зуун гэгдэх энэ цаг үед ихэд дэлгэрнэ гэж хэн санах билээ. Загварын ертөнцөд моод эргэж ирдэг гэдэг ч эрин зуунаа хойшоо татсан улс төрийн акц явуулж байгаа МАнын залуу үе өөрсдийгөө өөрчлөхгүй бол, өнгөрсөн 19 дүгээр зууны үед танк хүлж явсан Архангайн лам нараас дутах юмгүй болох нь байна шүү.

Шинэ оны өмнөхөн хар машинаар сор залж явсан МАН-ын генсек Ж.Мөнхбатын үйлдлийг харсан ч, өчигдөрхөн Үндэсний аудитын өмнө хүний нэр бичсэн хүүхэлдэй шатаасныг харахад 19 дүгээр зуунд соён гэгээрүүлэх үрийг тарьж явсан Ардын намынхны ачинцар, зээнцрүүдийн арга барил нэг л бишээ.  Арай ч дээ, цаг үеэ, залуу сайхан насаа бодсон ч ийм тэнэг улс төрийн акц нь эрх баригчдын айлгаж, өөрсдөд нь илүү оноо авчирна гэж ямар ухаанаараа боддог байна аа. Ийм хүмүүсийг л эцэг өвгөд маань “Ухаанд нь ухна ишиг унасан” гэж шүүмжилдэг байсан  шүү дээ.

Хорин нэгдүгээр зуунд хоцрогдсон моодыг эргэн сэргээж байгаа МАН-ын залуусын  мангар улс төр хол явахаа больжээ гэдгийг хэлэхэд буруудахгүй болов уу

 Т.ИРМҮҮН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна