Ц.Энхцэнгэлийг хууль бусаар саад учруулсан гэжээ

2016 оны 2 сарын 23

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийн 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 2/337 тоот “Татварын суутгалыг зогсоох тухай” чиглэлийг УДШ-ийн Захиргааны хэргийн танхимаас дараах үндэслэлээр хүчингүй болголоо.

Эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга Б.Мягмар хэлэхдээ: ҮЭ-ийн байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар хамтын гэрээгээр нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг зохицуулдаг. Мөн хуульд зааснаар Хамтын гэрээгээрээ ҮЭ, түүний ажилтан сонгуультнаас үйл ажиллагааг явуулах нөхцөл бололцоог хангах, энэ хүрээнд гишүүдээс татварыг бэлэн бусаар хураах асуудлыг ажилтны зөвшөөрлийн үндсэн дээр суутган авч байгаа нь хууль зөрчөөгүй тул шүүх түүний талд шийдвэр гаргасан. Түүнчлэн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нь дээрх чиглэлийг гаргаснаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйл буюу хамтын гэрээг хэрэгжүүлэх явцад төрийн байгууллага, албан тушаалтнаас талуудын хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан гэж дүгнэж ҮЭ-ийн холбоодын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах тухай шийдвэр гаргалаа.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна