5 хэмжээст ертөнц - by Bashar

2016 оны 2 сарын 23

Башар бол гайхамшиг. Тэр сүнслэг болон шинжлэх ухааны маш олон тайлагдашгүй, нууцлаг асуултуудад баттай хариулт өгдөг гайхалтай эх үүсвэр, дуу хоолой юм. Энэ удаад 5 хэмжээст ертөнц, ухамсар, энерги, паралель ертөнц, шилжилтийн талаарх лекцүүдийнх нь хэсгийг та бүхэнд хүргэж байна. 

Сэрүүн зүүд болон 4 хэмжээст

Асуугч: Та хэлэхдээ зүүд бол амьдралаас илүү бодьтой /real/ гэж хэлсэн. 

Башар: Тийм ээ, сэрүүн зүүд бол та зүүдэндээ дундаа зүүдэлж байгаагаа мэдрэх явдал бөгөөд зүүдээ мөн бодит байдлаа өөрөө бүтээж байгаагаа ухаарч байгаа хэрэг юм.

Асуугч: Тэгэхээр зүүдлэнэ гэдэг нь 4 хэмжээстэд /dimension/ орно гэсэн үг үү? 

Башар: Бид хэмжээсийг нягтшилаас /density/ салгаж ойлгох хэрэгтэй. Зүүдэндээ та нягтшил багатай хэсэгт очдог. Энэ үед цаг хугацааг товчилсон мэт санагддаг. Мөн зүүдэнд цаг хугацаа, орон зайн шилжилт амархан явагддаг. Хэмжээст болон нягтшилын ялгааг тайлбарлаж өгье. Хэмжээс гэдэг бол яг л нэг том тив гэсэн үг. Нягтшил гэдэг бол тэр тив дээр нэг хэсэг газар, улс гэсэн үг. Хэмжээс нь дотроо олон түвшний нягтшилтай байж болно. Өөрөөр хэлбэл тухайн хэмжээстэд энергийн хэлбэлзлийн давтамж нь өөр олон түвшний нягтшил байж болно гэсэн үг. Та нэг нягтшилаас нөгөө нягтшил руу шилж болно. Бас нэг хэмжээсээс нөгөө хэмжээс рүү шилжиж болно. Гэхдээ хэмжээс нь том учраас хэмжээс хоорондын шилжилт нь нягтшил хоорондын шилжилтээс илүү том байна. Та нар 4 хэмжээстэд байгаа бөгөөд 3-р түвшний нягтшилаас 4-р түвшний нягтшил руу шилжиж байгаа юм. 4 хэмжээс гэдэг урт, өргөн, өндөр гэсэн эзэлхүүний 3 хэмжигдэхүүн тэгээд цаг хугацаа юм.

 

5D буюу хэмжээстүүд

Та бүхний 3 хэмжээст ертөнц нэрлэж байгаа ертөнц бол үнэндээ 4 хэмжээст ертөнц юм. Урт, өндөр, өргөнөөс гадна 4 дэх хэмжээст бол цаг хугацаа юм. Та бүхэн аль хэдүйн 4 хэмжээстэд амьдарч байна. Харин 4-р түвшний нягтшил руу шилжинэ гэдэг нь 5 хэмжээст рүү шилжиж байгаа гэсэн үг. 

5 хэмжээстэд шилжиснээр физик буюу материаллаг байдал байна, хоёрдмол, туйлширсан хэв төлвүүд ч байна. Гэхдээ цаг хугацаа, орой зай илүү уян хатан болох болно. Та гулсамтгай, шилжимтгий болно. Ингэснээр амьдралд чинь илүү их давхцалууд тохионо. Энэ нь бүх зүйл одоо цаг дээр болдог бөгөөд бүгд хоорондоо холбоотой, нэгдмэл болохын материаллаг ертөнц дээрх илрэл юм. Давхцал бол 4-с 5 хэмжээст рүү буюу  3-р түвшний нягтшилаас 4-р түвшний нягтшил руу шилжиж байгаагийн илрэл, шинж тэмдэг. 

Та илүү тайван, сул чөлөөтэй байснаар одоо цаг дээрээ илүү их амьдарч сурах болно. Цаг хугацаа, орон зайны тогтсон ойлголтоос өөрийгөө чөлөөлснөөр цаг хугацаа, орон зайд илүү гулсамтгай, чөлөөтэй шилжилт хийдэг болно. Чиний ухамсар цаг хугацаа, орон зайд илүү чөлөөтэй аялдаг болно. Ухамсраа дээшлүүлж, энергийн давтамжаа дээшлүүлснээр та одоо цаг дээрээ илүү амьдардаг болно. Учир нь БҮХ ЗҮЙЛ ОДОО ЦАГ ДЭЭР ОРШДОГ.

үргэлжлэл: keytosecret.blogspot.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна