Делид 10 сая хүн ундны усгүй болжээ

2016 оны 2 сарын 23

 

Энэтхэгт олон өдөр үргэлжилж буй жагсаал тэмцлийн улмаас Дели хотын 10 сая хүн ундны усгүй болсон байна. Жагсагчид хотын ундны усны гол сувгийг хаан боогдуулжээ. Ундны усны сувгийг жагсагчдаас чөлөөлөхөөр цэргийнхнийг дайчилсан бөгөөд хэвийн үйл ажиллагааг нь дахин сэргээхэд 3-4 өдөр шаардагдах гэнэ. Дели хотын олон сая хүнийг ундны усаар хангадаг суваг нь Харьяна мужаар дайран өнгөрдөг юм.

 

Энэтхэгийн хойд хэсгийн Харьяна мужид цагдаа, цэргийнхэн болон жагсагчдын хоорондох мөргөлдөөнд таван хүн амь үрэгдсэн аж. Тус мужийн Рохтак, Жинд хотод жагсагчид цагдаагийн автомашин, нийтийн тээврийн автобус, дэлгүүр хоршоодыг галдан шатаасан байна.

 

Энэтхэгийн кастын системийг эсэргүүцсэн жат нийгмийн давхаргынхан өнгөрсөн долоо хоногоос хойш олон хотод жагсаал тэмцэл өрнүүлж байна. Тэд төрийн албанд ажиллах болон төрийн их дээд сургуульд элсэн суралцах квотыг нэмэгдүүлэхийг шаардан жагсчээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна