Нара: Элдвээрээ хэлэгдэхийг ёстой нэг үзэж байна аа

2016 оны 2 сарын 23

Дуучин Нарагийн хувьд уран бүтээл хийж гавьдаггүй ч гадаад төрх, биеэ авч яваа байдлаараа олны танил болоод амжсан нэгэн. Тэрбээр сүүлийн үед улс төрчдийн гаргаж буй шийдвэрт нэлээд  шүүмжлэлтэй хандаж, энэ тухайгаа фэйсбүүкийн найзуудтайгаа илэн далангүй хуваалцдаг болсон. Өнгөрсөн жилийн наадмаар гаднаас өндөр үнэтэй дуучин авч ирж дуулуулах тухай яриа гарахад хамгийн түрүүнд наадмын нээлтэд үнэгүй дуулаад өгье хэмээн сэтгэгдлээ бичсэн нь олон хүнд таалагдсан юм.

Тэгвэл энэ удаад тэрбээр сонгуульд бие даан нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн нь олон нийтийг талцуулаад байна. Гэхдээ иргэдийн дийлэнх нь түүнийг нэр дэвшвэл дэмжихээ илэрхийлж байна.  Тэрбээр Баянгол дүүрэгт нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн. Үүнээс хойш түүний талаар сайн муугаар нэлээд их маргалдсан.

Тиймээс тэр фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Үүндээ тэрбээр “...За сүүлийн хэд хоног элдвээрээ хэлэгдэхийг ёстой нэг үзэж байна аа, гэвч тэр яах вэ... Намайг дэмжиж урам зориг хайрлаж итгэл найдварыг минь зузаатгаж байгаа энэ нийгмийг өөрчилье, шинэчлэе, илүү сайхан амьдаръя, сонгосон сонголт маань бидний хүссэн амьдралд хүргэхгүй байна гэж бодож дэмжиж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлийн угаас талархаж байна.

Миний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж байгаа мөн түүнчлэн миний эрхэд халдаж байгаа тэдгээр хүмүүс энэ бичлэгийг заавал үзээрэй. Магадгүй над руу дайрч давшлаад байгаа хүмүүс Үндсэн хуулиа мэдэхгүйдээ ингэж байж магадгүй юм. Гэвч уншаагүй байсан ч үүнийг мэдэхгүй хэн байсан юм гэж цээжээ балбан, их мэдэгчийн дүрд тоглогчдыг бас төсөөлж л байгаагаа ил цагаан хэлчихье.

Мэдэхгүй байх тань муу зүйл биш ч мэдэхгүй хэвээрээ үлдэх чинь сайнгүй юм гэж хэлэх байна тэдгээр хүмүүст хандаж “Үндсэн хуулиа уншъя” аяныг ( Challenge ) маань дэмжин цааш түгээнэ үү гэж нүүр номын хүндэт найз Dambadarjaa Giimaajav мөн нийгэмд үлгэр дуурайл сайн үйлсийн аяныг дэмжигч уриалагч найз Dashbalbar Indra болон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин найз Ganbaatar Altanshagai нарыгаа урьж байна. Мөн энэхүү Challenge-г маань дэмжих хэн бүхэнд талархая.

Жич: Уг нь Challenge-н зорилго ингэхгүй бол тэгээрэй гэдэг боловч Үндсэн хуулиа уншсан байх нь иргэн бүрт хэрэгтэй учраас тэгээрэй ингээрэй гэж торгууль эсвэл цаг хугацаа заасангүй, хүндэтгэж үзээрэй та бүхэн минь...” хэмээжээ.

Заа сүүлийн хэд хоног элдвээрээ хэлэгдэхийг ёстой нэг үзэж байнаа, гэвч тэр яахав... Намайг дэмжиж урам зориг хайрлаж...

Posted by Мөнхтөрийн Нарантуяа on Monday, February 22, 2016

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна