Д.Арвин хуулийнханд ханджээ

2016 оны 2 сарын 23

Сүүлийн үед хэн нэгний нэр хүндэд халдахын тулд нэрийг нь барьж хуурамч аккуант үүсгэн, элдэв янзын зүйл бичиж хууль бус авирлах явдал хэд хэдэн удаа гарсан. Өмнө нь нийтлэлч Б.Баабарын нэрээр хуурам аккуант нээж байсан бол энэ удаад УИХ-ын гишүүн Д.Арвины нэрээр  нийгмийн сүлжээнд хуурамч хаяг үүсгэн, ор үндэсгүй мэдээлэл түгээх болсон учраас тэрбээр хууль хяналтын байгууллагад хандаад байгаа гэнэ.

УИХ-ын гишүүн Д.Арвин нь фээсбүүк, твиттер хаяггүй бөгөөд  улстөрчид нийгмийн сүлжээнд хов базаж, төрийн албан ажлыг сошиалаар явуулахын эсрэг байдаг нэгэн. Тиймдээ ч ангийн нөхөд нь нийгмийн сүлжээнд өдөржин жиргэж, өөрсдийгөө рекламдаж суудагт шүүмжлэлттэй хандаж ирсэн.  Хууль хэлэлцэх, батлах, санаачлах гээд УИХ-ын гишүүний үндсэн үүргээсээ илүү нийгмийн сүлжээнд “ажиллах” улстөрчдийг ажлаа хийхийг  нэг бус удаа чуулганы хуралдаан дээр сануулж байсан удаатай.

Тэгвэл эрхэм гишүүн “Twitter” болон “Facebook” цахим хуудас ашигладаггүй болохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд  хүний нэр төрд бүдүүлгээр халдаж, нийгмийн сүлжээнд цахим  хуурамч хаяг нээн худал мэдээ, мэдээлэл явуулж байгаа тухайн этгээдийг  илрүүлж, хуулийн дагуу зохих  хариуцлага тооцох тухай хүсэлтийг  холбогдох дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Кибер аюулгүй байдлын газарт  гаргасан байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна