Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

2016 оны 2 сарын 23

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр зарлажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр зохицуулсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна