“Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байна

2016 оны 2 сарын 23

Монгол улсын филармони энэ оны нэг, хоёрдугаар сард “Монгол уран бүтээл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийг өмнөх оны нэгдүгээр улиралд хэрэгжүүлж байсан бөгөөд энэ жил үргэлжлэл болгон зохион байгуулж байна. Төслийн хүрээнд монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс толилуулсан нийт 4 тоглолт үзэгчдийн хүртээл болоод байна.

Энэ долоо хоногийн баасан гарагт буюу 2016 оны хоёрдугаар сарын 26-ны 19:00 цагт “Монгол уран бүтээл” төслийн сүүлчийн тоглолт болох, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн 65 насны ойд зориулсан улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн тоглолт болох аж. Уг тоглолтонд хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн бүтээн туурвисан дан хөгжмийн болон дууны уран бүтээлүүдээс үзэгч, сонсогчдод толилуулах гэнэ.

Мөн улсын Филармонийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ирэх гуравдугаар сард Монголын гэр бүлүүдэд зориулсан “Бид нэг гэр бүл” төсөл хэрэгжих ба төслийн тоглолтууд 3-р сарын 5-наас эхлэн тоглогдох юм.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна