“Викиликс” нууцыг задлав

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

“Викиликс” нууцыг задлав

– Викиликс” сайт АНУ холбоотнуудаа тагнаж, чагнадаг тухай баримтыг дэлгэжээ-

“Викиликс” ээлжит дуулиант нууцыг задаллаа. Энэ удаа “Викиликс” сайт АНУ холбоотнуудаа тагнаж, чагнадаг тухай баримтыг дэлгэжээ.

Викиликс сайтын үндэслэгч Жулиан Ассанжегийн мэдээлснээр Израилийн ерөнхийлөгч Беньямин Нетаньяху, Германы Канцлер Ангела Меркел, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зэрэг дэлхийн томоохон лидерүүд АНУ-ын Үндэсний аюулаас хамгаалах агентлагийн хараанд байдаг гэнэ.

Олон нийтэд дэлгэсэн Викиликсийн нууц баримтууд дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай зөвшилцөхөд Берлусконигоос дэмжлэг хүссэн Израилийн ерөнхийлөгч Беньямин Нетаньяху, Италийн ерөнхий сайд асан Силвио Берлускони нарын ярианы ауди бичлэгүүд ч багтсан ажээ.

Мөн өөр нэг нууцын зэрэглэлтэй баримт бол уур амьсгалын асуудлаарх Германы Канцлер Ангела Меркел, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нарын хэлэлцээ юм.

Жулиан Ассанже энэхүү тусгай хэлэлцээг АНУ хэрхэн тагнаж, чагнасныг “Нэгэн улс газрын тосны аварга компаниудаа аврахын тулд уур амьсгалын өөрчлөлтөөс дэлхийг аврах тухай энэхүү тусгай хэлэлцээг хэрхэн нууцаар чагнаж байсныг өнөөдөр та бүхэнд дэлгэе. Үүнээс өмнө бид АНУ-ын дипломат ажилтнуудад Ерөнхий нарийн бичгийн даргын ДНХ-г хулгайлах Хилари Клинтоны тушаалыг үзүүлж байсан. АНУ-ын Засаг захиргаа НҮБ-ын эсрэг иймэрхүү ажиллагаа явуулахгүй байх гэрээтэй. Гэвч Ерөнхий нарийн бичгийн даргын тухай гэрээ байхгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга нь гудамж цэвэрлэгчээс авахуулаад улсын төрийн тэргүүн хүртэлх хэн хүнээс илүү эрсдэл дунд байхад НҮБ үүнд ямар хариу арга хэмжээ авахыг харах сонирхолтой байна” гэжээ.

Викиликсийн задруулсан нууц баримтаар АНУ-ын Үндэсний аюулаас хамгаалах агентлаг Австри, Бельги, Франц, Итали, Швейцари зэрэг орны засгийн газар, агентлагийн гишүүд зэрэг 13 хүний утсыг чагнадаг болохыг нотолсон юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж