Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлнэ

2016 оны 2 сарын 23

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх үүргийг холбогдох байгууллагад өгчээ. Дээрх ажлыг ирэх гуравдугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулах ба гэр оронгүй иргэдийг цуглуулж эрүүл мэндийн үзлэг хийн мэдээллийн нэгдсэн сантай тулгах юм байна. Ингэснээр дээрх иргэдэд сургалт мэдээлэл хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, элдэв төрлийн  эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тустай гэжээ.

Өнгөрөгч 2015 онд, Нийгмийн халамж үйлчилгээний газраас явуулсан бүртгэлээр 2789 иргэн  гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдарч байна гэж бүртгэгджээ. Харин Үндэсний Статистикийн хорооны 2013 оны тайлангаар нийслэл хотын нийт өрхийн 0.4 хувь, хүн амын 0.1 хувийг тэнэмэл иргэд эзэлж байгаа талаар мэдээлсэн байдаг. Эдгээр иргэдийн 77 хувь нь эрэгтэйчүүд, 22 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. Харин тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах зорилгоор НЗДТГ-аас “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталж 2020 он хүртэл шат дараалалтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр оронгүй тэнэмэл иргэдийн тоог 30 хувь хүртэл бууруулна гэж албаныхан үзэж байгаа юм.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна