“Хөөрхөн хүүхэн”-ий талаар 10 үнэн

2016 оны 2 сарын 23

1. Киноны зохиолд Эдвард болон Вивиан нар 3000 доллараар 7 хоногийг хамт өнгөрүүлэх тохиролцоо хийдэг учир киноны зохиолын нэр “Хөөрхөн хүүхэн” биш, “3000” гэдэг нэртэй байжээ.

 

2. Вивиан Эдвардтай анх удаа уулзах үедээ өмссөн байсан улаан хүрмийг зураг авалт эхлэхийн өмнө гудамжаас 30 доллараар авч байжээ.

 

3. Вивианы дүр нь кокайнд донтсон дүр байсан боловч, киноны утга санааг хэтэрхий хүнд болгоно гэсэн үүднээс хасжээ.

 

4. Эдвард Вивианд үнэт эдлэл харуулах үедээ хайрцгаа хааж хурууг нь хавчсан нь зураг авалтын төлөвлөгөөнд огт байгаагүй боловч энэ хэсгийн үзэгдлийг кинонд сонгон оруулжээ.

 

5. Кино эхлэх үед Эдвардад зам зааж өгсөн гудамжны хүн бол киноны найруулагч Гэри Маршал байжээ.

 

6. Киноны зурагт хуудас дээр Жулия Робертсийн царайг загвар өмсөгчийн бие дээр залгасан бол саарал үстэй Ричард Гирийн үсийг бор болгосон байдаг.

 

7. Вивианы дүрд тоглох анхны сонголт нь жүжигчин Мэг Райн байжээ.

 

8. Энэ хэсгийн зургийг авах үедээ найруулагч кадраас гадуур Жулия Робертсийн хөлийг гижигдэж байжээ.

 

9. Зочид буудлын менежерийн дүрд тоглосон Хектор Элизандог энэ кинонд тоглуулах төлбөр хэтэрхий өндөр байсан учраас найруулагч хувиасаа төлбөрийн 50 хувийг гаргажээ. Учир нь түүний дүр бүтээсэн кино найруулагчид үргэлж амжилт авчирдаг байна.

 

10. Киноны нийт ашиг 463 сая доллар.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна