Никарагуа 8000 хоригдлоо суллав

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Никарагуа 8000 хоригдлоо суллав

Фото: © РИА Новости. Дмитрий Знаменский

 

Бараг 8000 орчим хоригдолоо Никрагуа сулласан байв. Үүний гол шалтгаан нь шоронгууд нь хоригдлуудаар дүүрсэн явдал болжээ.

 

Тус орны засгийн газрын мэдээгээр шоронгоос таван жил хүртэл ялаар шийтгүүлсэн 8149 хүнийг  сулласан байв. Мөн 94 гадаадын хоригдлуудыг ялыг нь нутагт нь эдлүүлэхээр илгээсэн байна.

 

Мэдээлснээр эдгээр хоригдлуудыг суллах ажиллагааг  2014 оноос хойш явулж иржээ. Харин одоо хичнээн хүн шоронд үлдээд байгааг мэдээлсэнгүй. Хүний эрхийн төлөө тэмцэгчид 10,5 мянган хоригдолтой байгаа нь шоронгийн багтацаас хоёр дахин давсан гэж мэдэгдэж байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж