Яценюк гангстеруудын пулеметаар зэвсэглэжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Яценюк гангстеруудын пулеметаар зэвсэглэжээ

Украины Батлан хамгаалахын сайд Степан Полторак ерөнхий сайд Арений Яценюкийг 11,43-мм-ийн  Томпсон  пулеметаар шагнасан байв.

 

 

Украины  Батлан хамгаалахын сайд ерөнхий сайд Арсений Яценюк тэргүүтэй сайд нарыг  галт зэвсгээр урамшуулсан байлаа.  Мөн хэд хэдэн депутатууд  шагналд хамрагджээ. Энэ тухай Украины хэвлэлээр мэдээлсэн байлаа.

 

УНИАН агентлаг мэдээлснээр, өнгөрсөн оны тавдугаар сард Арсений Яценюк 1928 оны Томпсоны гэх 11,43 мм-ийн пулеметаар шагнагдсан байлаа. Тэр зэвсэг нь  Америкийн тэр цагийн гангстеруудын дуртай зэвсэг байжээ. “Улс орны үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд  үнэтэй хувь нэмрийг оруулсан мөн албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлэн  мэргэжлин өндөх чадвараа харуулсан зэргийг үнэлэн”  түүниг пулеметаар шагнажээ.

 

Петренко,  Аваков нарын сайд, улстөрчид Америкийн цэргийн Кольт М1911 гар бууг илүүд үзжээ. Харин сайд өөргөө орчин үеийн  Глок 19 гарбуугаар шагнасан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж