Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэв

2016 оны 2 сарын 23

"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөнтэй хамтран өнөөдөр Гацууртын ордыг эргэлтэд оруулахыг эсэргүүцэн, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “2010 онд хийсэн, байгаль орчинд үзүүлсэн нөлөө, хүнцэлд нэрвэгдсэн байдал, хохиролд хийсэн бүрэн бус тооцоогоор хохирол нь 10 тэрбум төгрөгт хүрсэн. Мөнгө хэрэгтэй байгаа ч гэсэн булш бунхнаа сүйтгэн, цэнгэг усны ундарга дээр оршдог ордоо ухах нь түүнээс илүү аюул дагуулна. Энэ утгаар нь Гацууртын ордыг ашиглахыг дэмжихгүй байгаа” гэлээ.

Онцлоход, УИХ-ын намрын чуулганаас Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасан юм. Гацууртын ордыг ашиглахтай холбогдож Ноён уулын асуудал хөндөгдөж буй.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна