МАН эрх баригчдын ажлыг дүгнэнэ

2016 оны 2 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулганаар хийсэн ажлынхаа үр дүнг өчигдөр тайлагнаж, хаврын чуулганаар хийх ажлуудаа танилцуулсан. Тус бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр МАН-ын бүлгийнхэн Монгол Улсын өрийг дарах, эдийн засгийн хямралыг даван туулах, улс орноо засаглалын хямралаас гаргах бодлогоо ирэх хавар танилцуулах юм байна. Мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого, санаачилгууд гарган ажиллахын зэрэгцээ авлигыг таслан зогсоох, шударга ёсыг тогтоох бодлого дэвшүүлэх аж. Мөн эрх баригч Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 2012 оны сонгуулийн амлалтууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дүгнэлт хийхэд сөрөг хүчин анхаарлаа төвлөрүүлж ажиллах юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна