Цасанд саатсан иргэдийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.02.23-нд нийтлэгдсэн

Цасанд саатсан иргэдийг аварчээ

Цасанд саатсан 24 иргэнийг хөлдөж, осгох аюулаас аварчээ. Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын "Ээж хайрхан"-ны ойролцоо дөрвөн автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажилласан байна. “Королла” загварын 26-59 БНХ улсын дугаартай автомашинтай таван хүн, Соната загварын 98-28 улсын дугаартай автомашинтай зургаан хүн, Ланд-200 загварын 98-57 УНЦ улсын дугаартай автомашинтай таван хүн, Санни загварын 60-91 УНС улсын дугаартай автомашинтай найман хүн, цасанд саатсан байжээ. Онцгой байдлын алба хаагчид цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, 24 иргэнийг аймгийн төвд авч ирсэн байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж