Бүх оддын тоглолт Орхон аймгаас эхэлнэ

2016 оны 2 сарын 24

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт өндөрлөх дөхөж байна. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн ихээр хүлээдэг Бүх оддын тоглолтын тов гарчээ.

Лигийн найман багийн шилдэг тоглогчдоос бүрдсэн "Бүх оддын тоглолт" УБ Хандгайт дахь "Олимп" цогцолбор болон Орхон аймагт болох аж. Тодруулбал, энэ сарын 26-д Орхон аймагт "Хангарьд" спортын ордонд залуучуудын шигшээ баг, легионеруудын эсрэг тоглоно. Харин 27-нд Монголын лигийн Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн болно. Мөн Монгол Улсын шигшээ баг легионер тоглогчидтой талбай дээрээ өрсөлдөнө.

"Бүх оддын тоглолт-2016"

02.26 - "Залуучуудын шигшээ баг" - "Легионеруудын баг" (Орхон аймаг "Хангарьд" спортын ордон)

02.27 - 12.00 -  Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)

02.28 - 12.00 - Монгол Улсын үндэсний шигшээ баг - АНУ Легионеруудын баг (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)

 

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна