MongolZ багт виз олгохоос татгалзжээ

2016 оны 2 сарын 24

Компьютерийн мэргэжлийн тоглоомчдын Тайваньд болсон тэмцээнд Монголын “MongolZ“ нэртэй Монголын баг түрүүлж, 30.000 ам.долларын эзэн болсон. Энэ хоёрдугаар сарын эхээр болсон уг тэмцээн нь “Intel Extreme Masters” нэртэй цуврал тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн байсан юм.

Энэ тэмцээнд ялсанаар Монголын баг олон улсын хоёр тэмцээнд, тухайлбал, katowice 2016, MLG columbus тэмцээнүүдэд оролцох эрхийг авсан. Энэ тэмцээний нэг болох MLG columbus нь АНУ-д зохиогдох юм. MongolZ багийнхан Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас виза хүссэн боловч “буцах ирэх шалтгаан тодорхойгүй” гэсэн үндэслэлээр виза олгохыг татгалзаад байгаа тухайгаа сошиал аккаунтаараа бичжээ. Залуус хоёр удаа виз хүсч хоёуланд нь татгалзсан хариу аваад байгаа юм байна. Гэсэн ч дахин гурав дахь удаагаа виза хүсчээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна