ОХУ-ын хөнгөн атлетикчид олимпод орох уу?

2016 оны 2 сарын 24

Фото: Marcos Arcoverde / Xinhua / Zumapress / Globallookpress.com

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) зөвлөл хоёрдугаар сарын 16-нд хуралдаж ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг 2016 оны Олимпийн тоглолтод оруулах тухай шийдвэр гаргах байсан ч хойшлуулжээ. Ирэх гуравдугаар сарын 10-11-нд Монакод болох IAAF-ийн зөвлөлийн хуралдаанаар шийдэхээр болжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард IAAF-ийн зөвлөл олонхийн саналаар тамирчид нь байнга сэргээш хэрэглэдэг гэдэг шалтгаанаар ОХУ-ын Хөнгөн атлетикийн холбоог олимпод оруулах асуудлыг түр хугацаагаар түдгэлзүүлсэн юм.

Ээлжит зуны олимпийн тоглолт наймдугаар сарын 5-21-ний хооронд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна