“Mars” шоколадаа эргүүлэн татаж байна

2016 оны 2 сарын 24

Шоколад үйлдвэрлэгч “Mars” компани дэлхийн 55 орноос бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаар болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Германд “Snickers” шоколадны дотроос пластик хэлтэрхий гарч ирснээс “Mars” компани бүтээгдэхүүнээ эргүүлэн татах болсон аж.

Пластик хэлтэрхий гарч ирсэн шоколадыг Нидерландын Вегел хот дахь үйлдвэрт үйлдвэрлэсэн болохыг олж тогтоожээ. Компани уг үйлдвэрээс ихэвчлэн Европын орнуудад нийлүүлсэн “Mars”, “Milky Way”, “Snickers”, “Celebrations” зэрэг шоколадыг эргүүлэн татаж байгаа гэнэ. Одоогоор хэр хэмжээний шоколадыг эргүүлэн татаж байгаа нь тодорхойгүй байна.

“Mars” компани нь “M&M's”, “Galaxy”, “Twix”, “Bounty” “Maltesers” зэрэг нийт 29 нэр төрлийн шоколадыг үйлдвэрлэдэг томоохон хүнсний компани юм. Өнгөрсөн онд тус компани 33 тэрбум ам.долларын орлого олсон байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна