Мартын 8-наас өмнө БНСУ-д зад шопингдох боломж байна

2016 оны 2 сарын 24

Урин хавар айлчлан ирж буйг сануулах мэт хацар хайрсан өвлийн хүйтэн жавар уясаж, нарлаг сайхан өдрүүд үргэлжилж байна. Үнэхээр ч ирж буй цаг хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэж, гуа сайхан охид бүсгүйчүүд бусдын харааг булаах цаг айсуй.

Тэр тусмаа тун удахгүй тохиох олон улсын эмэгтэйчүүдийн баяр хавар ирснийг тунхаглаж,  үзэсгэлэнт охид бүсгүйчүүд  маань баяр хөөрөөр бялхах мөч ойртсоор...

Тэгвэл та  жилдээ ганцхан тохиох эмэгтэйчүүдийн баяраар өөрийн хайртай бүсгүй, ээж, эмээ, найзуудыгаа хэрхэн баярлуулахаа төлөвлөж амжсан уу. Хараахан төлөвлөөгүй байгаа бол БНСУ-д саяхан ажиллаж аялаад ирсэн өөрийн туршлагаасаа тантай хуваалцъя.

Юун түрүүнд та гадаад пасспортынхаа хугацааг болон БНСУ-д зорчих визний шинэ журмыг нэг хараарай.

Хамгийн түрүүнд та гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг сөхөж хараарай. Ямар ч улс гурван сараас дээш хугацаанд хүчинтэй паспортаар хил нэвтрүүлдэг учраас,  хугацаа нь дуусахаар байвал Бүртгэл, статистикийн ерөнхий газар луу яаравчлах хэрэгтэй. Мөн БНСУ виз олгох журамдаа өөрчлөлт оруулан, урилгагүйгээр виз мэдүүлэх боломжтой болгожээ. Бас урилгагүй иргэд 8.000.000, урилгатай бол 5.000.000 төгрөг банкинд байршуулахыг шаарддаг байсан бол одоо урилгагүй шаардахгүйгээр бүх хүнийг 5.000.000 төгрөг байршуулахыг шаарддаг болжээ. Тиймээс Өмнөд Солонгос явахад асуудалгүй боллоо. Одоо та  МИАТ, “Корейн эйр” зэрэг авиакоманид захиалгаа өгөөд л мягмараас бусад гаригт БНСУ руу нисэх боломжтой.

Дараагийнх нь мөнгө. Та ямар ч хэргээр гадаадыг зориход мөнгө зайлшгүй хэрэгтэй. Гадаад руу бага мөнгөтэй явдаг хүн байдаггүй болохоор их хэмжээний бэлэн валютаа гаальд мэдүүлэхээс эхлээд чирэгдэлтэй. Улс бүр хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээнд өөр өөр хязгаар тогтоосон байдаг. Түүнийг нь хүн бүр мэддэггүй учраас мөнгөө хураалгах, торгуулах асуудал ч гарч мэднэ. Тиймээс гадаад явахад олон улсын карт хамгийн найдвартай нь. Тэгээд ч зарим улс НӨАТ-аа буцааж олгохдоо бэлэн мөнгөөр олгох дургүй, олон улсын карт руу шилжүүлнэ гээд байдаг болохоор карт их хэрэгтэй. Гадаад явахаараа манайхан хамаг мөнгөө шавхчихдаг учраас онгоцны буудал дээр очсон хойноо НӨАТ-аа буцааж аваад, ганц хоёр хүнд бэлэг авчихна, их нэмэртэй. Надад хэд хэдэн банкны карт байдгаас Солонгост хамгийн их хэрэг болсон нь  Голомтын олон улсын эрхтэй виза карт байлаа. Учир нь Голомтын Виза карт эзэмшигчид 60 гаруй байгууллагад их олон хөнгөлөлт урамшуулал эдэлж байгаа  үе нь миний ажлаар явах цагтай таарсан юм.

Зад шоппингдсон маршрутаасаа одоо хуваалцъя:

Сөүлд зорьж очсон ажлаа өдрийн цагаар амжуулангаа дэлгүүр хаахаас өмнө худалдаа арилжаа хийв.

Сөүл хотын Жунду дүүрэгт байрлах “Lotte Department Store”-ын төв дэлгүүрээс 600.000 воноор өөртөө зориулж хавар намар болон зун өмсөж болохуйц хувцас, цүнх, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авлаа. Тооцоогоо хийх үед надад 30.000 воны бараа бүтээгдэхүүн нэмж, үнэгүй авах эрхийн бичиг бэлэглэсэн шүү. Хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа авахад ч ийм бэлэг өгч байна лээ. 400.000 воноор юм худалдаж авбал 20.000 вон гэх мэтчилэн худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнийх нь нийт үнийн дүнгийн таван хувьтай тэнцэх бараа, бүтээгдэхүүн худалдаж нэмж авах эрхийн бичгээр урамшуулж байв.

“Lotte Fitin”-ээр үйлчлүүлэхдээ мэдээллийн ажилтанд нь гадаад паспорт, виза картаа үзүүлээд хөнгөлөлтийн купоны ном авч, ямар бараандаа хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлэхийг харлаа. Солонгос бараа чанартай, үзэмжтэй гээд нүд унагадаг монголчуудад “Голомт” банкны картаараа урамшуулал эдлэх боломжийг Өмнөд Солонгосын брэндүүд олгож байгааг Монголд байхдаа мэдсэн тул нэлээд хэдэн дэлгүүрээр орох төлөвлөгөөтэй ирсэн юм.

“It`s skin” бол бидний, тэн дундаа эмэгтэйчүүдийн сайн мэдэх брэнд. “Голомт” банкны виза карттай бол Сөүл дэх эдний 15 салбараас хэрэгцээт бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаж авах боломжтой гэдгийг www.golomtbank.com сайтаас мэдсэн тул “Myonegdong Unesco”-д байрлах салбараас замын зардлаасаа багахан хувийг нугалж зарах зорилгоор 100.000 воноор арьс арчилгааны бүтээгдэхүүн 10 хувь хямдруулж авлаа. Бас бие арчилгааны болон нүүр будалтын бүтээгдэхүүн, үнэртэй усандаа ийм хямдрал үзүүлж байна лээ. Гэхдээ зөвхөн “Голомт”-ын визатай хүнд. Эндээс гараад холгүйхэн орших “Espoir”-оос бас л 100.000 воноор нүүр будалтын бүтээгдэхүүнийг эгчдээ бэлэглэхээр авч, 10 хувийн хямдрал эдлэв. Дараа нь түүнээсээ ойролцоох “The Face Shop”-оор орж, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн авч, бас л “Голомт”-ын карттайнхаа хэргийг гаргаж, 10 хувь хямдрууллаа.

Сөүл дэх ажлаа дуусгасны дараа Чежү ниссэн юм. “E мart” сүлжээ дэлгүүрийг монголчууд андахгүй. Чежү арлаас Инчоны онгоцны буудалд буугаад Улаанбаатар руу шууд нисэх байсан тул “E Mart”-ын Чежү дэх салбараас хүмүүст өгөх гарын бэлэг, чихэр, Чежүгийн нэрийн хуудас болсон бэрсүүт жүрж гээд авах шаардлагатай бүх зүйлээ базаагаад бас л Голомтын виза картын ачаар 50.000 вон тутамд 5000 воны хөнгөлөлт эдэллээ.  

Энэ бүхнийг дурьдах нь цас хагдарч яргуй түрэхээс өмнө БНСУ-ыг зоривол хайртай эмэгтэйчүүдээ баярлуулах маш олон гэнэтийн бэлгийг хямдралтай үнээр худалдан авах боломж байна. Ер нь энэ завшааныг алдалгүй хайртай гэргийгээ найз бүсгүйгээ дагуулан үзэсгэлэнт Солонгос орноор аялангаа яагаад зад шоппинг хийлгэж болохгүй гэж. Голомт банкны Виза картын урамшуулал 3 сарыг дуустал үргэлжлэх юм байна лээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна