Гуантанамо дахь шоронг хаах нь $475 саяын зардалтай

2016 оны 2 сарын 24

 

Кубын Гуантанамо дахь АНУ-ын цэргийн шоронг хаах, хоригдлуудыг өөр шорон руу шилжүүлэх зэрэгт 290-475 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог Reuters агентлаг мэдээлэв.

 

Цагаан ордны албан ёсны төлөөлөгч мэдээлэхдээ, зардлыг 3-5 жилийн дотор нөхнө гэв. Нийтдээ 35 орчим хоригдлыг бусад орон руу шилжүүлэх ёстой.

 

Гуантанамогийн шоронг хаах саналыг АНУ-ын засаг захиргаа хоёрдугаар сарын 23-нд Конгресст өргөн барьсан. Олон улсын алан хядагчдыг хроьдог уг шоронг хаахад бэлэн гэдгээ АНУ мэдэгдсэн билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна