Les Eternelles, Chanel-ийн үзэмжит цагууд

2016 оны 2 сарын 24

Сар хүрэхгүйн дараа буюу гуравдугаар сарын 17-нд Швейцарийн Базель хотноо цаг болон үнэт эдлэлийн Baselworld гэх жил тутмын үзэсгэлэн нээгдэнэ. Чамин цаг, чамин гоёлууд их байх нь мэдээж. Уран дархчууд  дэгжин чулуунуудаа энэ намар Парист болох эртний эдлэл цуглуулагчдын үзэсгэлэнд сойж байгаа нь тодорхой.  Харин Базельд үнэт эдлэл чулуугаа харуулахаар шийдэгчдийн дунд Chanel  оржээ.  Les Éternelles гэх цагтай хоёр бугуйвчийг танилцуулж байна. Цаг нь хоёр том  чулуун дор нуугджээ. Пирамидын засалттай морганит (марганцийн хольц бүхий берилла эрдэнэсийн төрөл, голчлон ягаан өнгөтэй),  дуслыг санагдуулсан зууван засалт бүхий очир эрдэнийн дор цаг нь нуугджээ. Голын чулууг нь дарахад нээгдэх зайд жижиг цаг байрлажээ. Эргэн тойрныг нь цагаан алт, очир эрднийн шитгээ угалзлан чимсэн.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна