Далайн амьтад хамгийн урт насалдаг

2016 оны 2 сарын 24

Гринландын халим, далайн улаан зараа, нялаахайнууд дэлхийн хамгийн урт настнууд ажээ.

 

 

Time сэтгүүл дэлхийн хамгийн урт настай амьтдын жагсаалтыг чансааг гаргасан байна. Жагсаалтыг Хойд мөсөн далай болон Атлантын далайд амьдардаш Arctica islandica гэдэг нялаахай тэргүүлэв. Зангидсан гар шиг хэмжээтэй энэ амьтан 500 хүртэл жил амьдарч чадна. Arctica islandica нялаахайг судлах нь эрдэмтдэд насны доройтлын янз бүрийн өвчин, тухайлбал, Альцгеймерийн синдромтой тэмцэхэд тус болно.

 

Хойд тэнгисийн өөр нэг амьтан Гринландын халим (Balaena mysticetus) 200 жил хүртэл насалдаг. 18 метрийн урттай, 100 тн хүртэл жинтэй. “Халим, заанууд хорт хавдраар бараг өвчилдөггүй” гэж сэтгүүлийн ажилтнууд тэмдэглэжээ. Өнгөрсөн онд эрдэмтэд халим загасны геномыг тайлан ДНК-ийн эвдэрсэн хэсгийг сэргээдэг генийг илрүүлсэн. Тэр нь урт амьдралын нууцыг нээж магадгүй гэсэн найдлагыг эрдэмтдэд төрүүлээд байгаа юм.

 

 

Жагсаалтын гуравдугаарт, Номхон далайн хойд хэсэгт байдаг далайн улаан зараа (Strongylocentrotus franciscanus) ба Сейшалийн арлуудын  асар том яст мэлхий оржээ.  Хоёул зуу ба түүнээс дээш насалдаг. Тэдний хромосомын төгсгөл хүртэл ДНК-ийн  дарааллын давтамж нь хөгшрөлтийн үйл ажиллагаа хэрхэн хурдан явагддаг, цаг хугацааны явцад богиносохгүй байхыг судлах боломж өгч байна. Тэдний араас 70 гаруй жил насалдаг заан, тоть бичигдлээ. Гэхдээ Шинэ Зеландын уулийн тоть 90 хүртэл насалдаг.

 

 

Time сэтгүүлийнхэн халуун ба харьцангуй халуун бүсийн далай тэнгисийн Turritopsis dohrnii гэдэг “Cyanogaster noctivaga” тунгалаг биет медузийг онцлон авч үзлээ.  Энэ амьтан насанд хүрээд эргээд  хөгжлийнхөө анхны байдалдаа ордог ажээ. Тэдний хүнийх шиг тулгуур эс нь өөр эс болон хувирч чаддаг гэнэ.



Ургамлуудаас хамгийн урт настай нь баобаб мод буюу адансониа (Adansonia digitata) юм. Энэ тод 2-3 мянган жил насалдаг. Зарим нь бүүр 4-5 мянган жилийн настай гэж биологичид ярьж байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна