Женнифер Лопез ихрүүддээ Дисней Лэнд үзүүлэв

2016 оны 2 сарын 24

Дуучин Женнифер Лопез ихэр хүү, охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж, Диснейлэндэд дагуулж очжээ. Түүний хүү Макс, охин Эмми нар найман нас хүрч байгаа юм. Тэд Диснейлэндийн паркт Карибын тэнгисийн дээрэмчид, Индиан Жонс болон Ширэнгийн онгоц зэрэг үзмэрүүдийг үзэж, сонирхоод, төрсөн өдрийн бялуугаа захиалахаар паркийн зочид буудалд саатжээ. Ихрүүдийн төрсөн өдрийн бялуу Уолт Диснейн үлгэрийн баатар Мики Мауз, Мини Маузаар чимэглэсэн гэнэ. Женнифер Лопез ихрүүдийнхээ төрсөн өдрийн бялууны лааг үлээж буй зургийг инстаграмд оруулсан байв. Дуучин Женнифер Лопез  2004 онд Латин Америкийн эстрадын дуучин Марк Антонитой гэрлэж, ихрүүдийн аав ээж болсон билээ. Гэвч тэд 2011 онд хоёр тийш болсон ч 2014 онд л албан ёсоор гэр бүлээ цуцлуулжээ. Женнифер Лопез, Марк Антони нар өнгөрсөн жил ихрүүдийнхээ төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна