Балбад 21 хүнтэй онгоц сураггүй болжээ

2016 оны 2 сарын 24

 

Балбын баруун хэсгийн уулархаг бүсэд 21 хүнтэй жижиг онгоц сураггүй болсон байна. “Tara Air” компанийн “Twin Otter” онгоц Покхара хотоос Жомсом хүрэхээр нисэж явжээ. Нисэх онгоц хөөрсний дараахан хяналтын цамхагтай холбоо тасарсан байна. Нисэх онгоцыг хайхаар нисдэг тэрэгтэй эрлийн баг гарсан боловч цаг агаарын байдлаас болж хүндрэлтэй байгаа аж.

 

Покхара нь Балбын нийслэл Катманду хотоос 200 орчим км зайтай оршдог аж. Харин Жомсом бүс нутаг нь Гималайн ууланд авирах жуулчин, уулчдын гол чиглэл гэнэ. Покхара болон Жомсом хоёрын дунд буух зурвас байдаггүй аж.

 

Балбын агаарын тээврийн чанар маш муу учраас 2013 онд Европын холбоо тус улсын бүх онгоцыг агаарын орон зайгаар нь нисэхийг хоригложээ. Балбад 1949 онд анхны онгоц газардсанаас хойш 70 гаруй том жижиг осол гарч, 700 гаруй хүн амь үрэгдсэн аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна