“Warner Bros” Солонгос киноны вэбсайтыг худалдаж авна

2016 оны 2 сарын 24

Холливудын “Warner Bros” компани Солонгос кино болон шоу нэвтрүүлгээр дагнан хэрэглэгчдэд танигдсан “DramaFever” вэбсайтыг худалдаж авахаар болжээ. Энэ нь “Time Warner” компани интернет болон бусад дижитал үйлчилгээгээр хүрээгээ тэлэх болсонтой холбоотой аж. “Warner Bros” компани “DramaFever” вэбсайтыг Японы “Softbank” фирмээс худалдан авч байгаа юм.

Үүний зэрэгцээ “Warner Bros” компани Хятадын кино зах зээлд нэвтрэх зорилгоор өнгөрсөн жилээс хятад хэл дээр кино гаргахаар Бээжингийн хөрөнгө оруулалтын фирмүүдтэй хамтран ажиллаж эхэлжээ.

“DramaFever” вэбсайт нь дэлхийн 20 гаруй орны хэрэглэгчдэд кино, шоу нэвтрүүлгийг олон хэл дээр үзэх боломжийг олгодог байна. Анх 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна