Ганц кадр

2016 оны 2 сарын 24

Жил бүр дэлхийн гэрэл зургийн агентлагууд  шилдэг гэрэл зургуудаа шалгаруулдаг уламжлалтай.  Энэ кадр 2015 оны  алдартай зургийнн нэг болсон юм.

 

Фото: Жастин Тэллинс, Агентство AFP / East News

 

“Оддын дайн” киноны баатрууд энэ цувралын долоо дахь шинэ анги дэлгэцнээ гарахын өмнө Лондон хотын мадам Тюссогийн лааны тосон баримлын музейд  гарч иржээ.

 

Нийт 16 лааны тосон баримлыг бүтээх ажиллагаанд 180 мастер жил гаруй хугацаа болон 2,5 сая фунт стерлингийг зарцуулсан байна.

 

Хамгийн ээдрээтэй ажиллагааг “Мянган жилийн харцага” нэртэй од хоорондын нислэгийн хөлгийн удирдлагын самбарын ард суугаа Чубаккийн дүрс болжээ. Түүний ноосыг сарлагийн үсээр бүтээсэн юм. Тэр үсийг нь суулгахад мастерууд 1000 гаруй цагаа зарцуулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна