Адам Левин “лусын дагина”-тай болов

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Адам Левин “лусын дагина”-тай болов

Maroon 5 хамтлагийн дуучин Адам Левин body art сонирхдог нэгэн. Тэрбээр зургаан сар шивүүлж байж нуруундаа бүтэн шивээс хийлгэж саяхан дуусчээ. Дуучин шинэ шивээснийхээ зургийг цахим хуудсандаа харуулсан байна.

Зургаан сарын тэвчээр шаардсан  шивээсийг хийсэн  хүнд талархлаа илэрхийлж, санаанд нь яг таг нийцсэн гэж бичжээ.

Лусын дагинын шивээсний дүрсийг арваннэгдүгээр сард хийж, далавч, тэнгисийн хөвөө, хязгаарыг дүрсэлсэн байна. Энэхүү бүрэн хэмжээний шивээсийг хийлгэхийн тулд Адам Левин хуучин шивээсүүдээ арилгахаас өөр аргагүйд хүрсэн ч шинэ body art-даа сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж