Жаден Смитийн найз охиныг шүүх буруугүй гэв

2016 оны 2 сарын 24

“Каратэ кид” киногоор та бидний танил болсон Жаден Смитийн найз охин 19 настай Сара Снайдерыг Нью Йоркийн нэгэн дэлгүүрээс “Хермес” маркийн 15,995 ам.долларын гар цүнх хулгайлсан хэргээр шүүхэд дуудсан билээ. Харин шүүхээс түүнийг энэ хэрэгт буруугүй гэж үзсэн бөгөөд хэрэг гарах үед аавтайгаа Флоридад явж байсныг тогтоосон юм. Шүүх хуралд тэрбээр хулгайлсан гэж хардагдсан “Хермес”-ийн цүнхийг зориуд барьж очжээ.

Түүнийг хэрэгт холбогдолгүйг нотлох онгоцны тийз, утасны дуудлага, зээлийн картны орлого, зарлагын жагсаалт, гэрэл зураг гэх мэт хангалттай нотолгоо байжээ.

Гэвч энэ хэрэг явдлаас болж хэд хэдэн компани зар сурталчилгааны гэрээгээ цуцалж, загварын сэтгүүл хамтарч ажиллахаас татгалзжээ.

Гэм буруугүй нь шүүхээр нотлогдсоныг хос хамтдаа тэмдэглэхээр болжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна