Сонсголын бэрхшээлтэй иргэд үзэсгэлэн гаргана

2016 оны 2 сарын 24

Монголын урчуудын зөвлөл (МУЗ) Канадын Элчин сайдын яамтай хамтран сонсголын бэрхшээлтэй, авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн уралдаан зохион байгуулахад “Аниргүй дэх өнгө” бүтээл шалгарсан юм. Тиймээс уг бүтээлийн нэрээр нэрлэж, сонсголын бэрхшээлтэй иргэдийн уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар болжээ. “Аниргүй дэх өнгө” үзэсгэлэнд  сонсголын бэрхшээлтэй 10 залуу уран бүтээлчийн 16 шилдэг уран зураг ба график ажлуудыг танилцуулах юм. Мөн тэдэнтэй  уран бүтээлийн ярилцлага өрнүүлэх боломжийг олгоно. Үзэсгэлэн маргааш /2016.02.25/ 18.30 цагт “Бест арт галерей”-д /Урчуудын эвлэлийн хороо/ нээгдэж ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллана.

Я.ТӨМӨР-ОЧИР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна