Ерөнхий сайд Худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Худалдан авах ажиллагааны газарт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа цахим системд шилжсэнээр тодорхой ахиц дэвшлүүд гарч байна. Бүх яам, агентлагууд 2016 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ, хөрөнгө оруулалтынхаа захиалгыг 3 дугаар сарын 10-ны дотор ХААГ-т ирүүлэх, тендер зарлах, шалгаруулах, гэрээ байгуулах ажиллагааг 5 дугаар сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулж, эхлүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар зарим яам, агентлаг бараа, ажил үйлчилгээнийхээ захиалгыг гүйцэт ирүүлээгүй байгаа учраас Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулж, захиалгаа яаралтай ирүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоно” гэж хэллээ.

Мөн цахим тендерийг бүртгэж, дүгнэхэд цахим гарын үсэг чухал ач холбогдолтой учраас аж ахуйн нэгжүүдийг гарын үсэгжүүлэх ажлыг ойрын хугацаанд тус газартай хамтран зохион байгуулж дуусгахыг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаад даалгалаа.

Аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өр төлбөр, гэрээний үүргээ зөрчсөн эсэх талаар мэдээллийг цахим хэлбэрээр 4 дүгээр сарын 1-ний дотор гаргах нөхцөлийг холбогдох байгууллагууд бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Гааль, татварын ерөнхий газар нэгдсэн учраас гааль, татвар дээр хоёр өөр мэдээлэлтэй байдаг асуудал бүрэн арилж, компаниудын мэдээлэл үнэн зөв болох бололцоо бүрдсэн. Ийм шинэ нөхцөлийг ашиглах ёстой гээд системд холбогдсон төрийн байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх, холбогдоогүй байгууллагуудыг холбож, системийг бүрэн ажиллуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Худалдан авах ажиллагааны газраас дотооддоо үйлдвэрлэж байгаа, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний мэдээллийг багтаасан каталогийг гаргах ажлыг эхлүүл. Эхний ээлжинд Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтад багтсан 101 бараагаар каталогио бүрдүүлэх хэрэгтэй. Ингэвэл зөвхөн төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлийнхэн ч ашиглах боломжтой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Цаашид төсвийн байгууллагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой компаниуд ч нээлттэй, ил тод цахим тендерийн системийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд  анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Энэ үеэр тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Отгонбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013-2015 онд хийгдсэн төсөл арга хэмжээний явц, үр дүнг танилцуулсан юм.

 

Худалдан авах ажиллагааны газар 2013-2015 онд 53 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжид худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж, 726 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ. Энэ ажиллагаанаас 44.2 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийсэн гэлээ. Мөн 2013 онд улсын хэмжээнд нийт тендер шалгаруулалтын 22 хувийг, 2014, 2015 онуудад нийт тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулсан гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

– See more at: http://zasag.mn/news/view/12263#sthash.3Js1mG29.dpuf

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Худалдан авах ажиллагааны газарт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа цахим системд шилжсэнээр тодорхой ахиц дэвшлүүд гарч байна. Бүх яам, агентлагууд 2016 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээ, хөрөнгө оруулалтынхаа захиалгыг 3 дугаар сарын 10-ны дотор ХААГ-т ирүүлэх, тендер зарлах, шалгаруулах, гэрээ байгуулах ажиллагааг 5 дугаар сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулж, эхлүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар зарим яам, агентлаг бараа, ажил үйлчилгээнийхээ захиалгыг гүйцэт ирүүлээгүй байгаа учраас Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулж, захиалгаа яаралтай ирүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгоно” гэж хэллээ.

Мөн цахим тендерийг бүртгэж, дүгнэхэд цахим гарын үсэг чухал ач холбогдолтой учраас аж ахуйн нэгжүүдийг гарын үсэгжүүлэх ажлыг ойрын хугацаанд тус газартай хамтран зохион байгуулж дуусгахыг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаад даалгалаа.

Аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өр төлбөр, гэрээний үүргээ зөрчсөн эсэх талаар мэдээллийг цахим хэлбэрээр 4 дүгээр сарын 1-ний дотор гаргах нөхцөлийг холбогдох байгууллагууд бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Гааль, татварын ерөнхий газар нэгдсэн учраас гааль, татвар дээр хоёр өөр мэдээлэлтэй байдаг асуудал бүрэн арилж, компаниудын мэдээлэл үнэн зөв болох бололцоо бүрдсэн. Ийм шинэ нөхцөлийг ашиглах ёстой гээд системд холбогдсон төрийн байгууллагуудтай гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх, холбогдоогүй байгууллагуудыг холбож, системийг бүрэн ажиллуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Худалдан авах ажиллагааны газраас дотооддоо үйлдвэрлэж байгаа, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүний мэдээллийг багтаасан каталогийг гаргах ажлыг эхлүүл. Эхний ээлжинд Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор батлагдсан Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтад багтсан 101 бараагаар каталогио бүрдүүлэх хэрэгтэй. Ингэвэл зөвхөн төрийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлийнхэн ч ашиглах боломжтой гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Цаашид төсвийн байгууллагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой компаниуд ч нээлттэй, ил тод цахим тендерийн системийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд  анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Энэ үеэр тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Отгонбаатар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013-2015 онд хийгдсэн төсөл арга хэмжээний явц, үр дүнг танилцуулсан юм.

Худалдан авах ажиллагааны газар 2013-2015 онд 53 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжид худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж, 726 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ. Энэ ажиллагаанаас 44.2 тэрбум төгрөгийн төсвийн хэмнэлт хийсэн гэлээ. Мөн 2013 онд улсын хэмжээнд нийт тендер шалгаруулалтын 22 хувийг, 2014, 2015 онуудад нийт тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулсан гэдгийг онцоллоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж