Г.Мөнхгал, Т.Батчимэг нар түрүүллээ

2016 оны 2 сарын 24

Завхан аймгийн төв Улиастай хотод явагдсан Монголын бүх ард түмний спортын XIV их наадам, Монгол улсын аварга шатарчин шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. Эрэгтэйчүүдийн 56 дахь удаагийн аваргаар "Өвөрхангай" аймгийн шатарчин, Олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал 12 тоглолтоос 9 хожил авч түрүүллээ. Г.Мөнхгөл өнгөрсөн онд хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг алтаар чимлээ. Эмэгтэйчүүдийн 48 дугаар тэмцээнд "Сүлд" спорт хороо Мончесс клубын шатарчин Олон улсын мастер, Эмэгтэй их мастер Түвшинтөгсийн Батчимэг 11 өргөөс 2 тэнцэж, 9 хожиж 10 оноогоор 2 өргийн өмнө түрүүлэх болзлоо ханган Монгол улсын эмэгтэйчүүдийн хошой аварга боллоо.

ЭХ СУРВАЛЖ: http://chess-results.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна