Бээжин маргаантай тэнгис рүү байлдааны онгоц илгээв

2016 оны 2 сарын 24

 

Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай аралд Бээжин байлдааны нисэх онгоц байрлуулсан болохыг АНУ-ын албаныхан мэдээлжээ. Хятадын талаас “J-11”, “J-7” байлдааны онгоцуудыг Парасель бүлэг арлын нэг “Woody” арал дээр байрлуулсан аж. Өмнө нь энэ арал дээр Хятад газар-агаар ангиллын дэвшилтэт пуужингийн системийг байрлуулсан юм. Бээжин нь 2014 оноос хойш байлдааны техникүүдийг төвлөрүүлэх болсон байна.

 

Бээжин нь Парасель бүлэг арал болон эргэн тойрны тэнгисийн бүсэд хяналтаа тогтоосон боловч Вьетнам, Тайвань, Бруней, Малайз, Филиппин зэрэг улстай эзэмшлийн маргаантай. Энэ бүсэд жилд таван их наяд давсан ам.долларын худалдааны зам багтдаг бөгөөд газрын тос, байгалийн хийн нөөц арвинтай аж. Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан хурцдах болсон Азийн бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдалд заналхийлж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна