Хөмсгөө шивүүлэхээс татгалзах 5 шалтгаан

2016 оны 2 сарын 24

Магадгүй та бүгдийн найзууд дунд хөмсгөө шивүүлээд үр дүнд нь сэтгэл хангалуун бус байдаг хүн байхыг үгүйсгэхгүй. Адаглаад л өнгө нь зохиогүй, тэгш хэмгүй, өөрийн юм шиг харагддаггүй гэсэн асуудлууд тулгардаг. Хэрэв та ч гэсэн хөмсгөө шивүүлэх гэж байгаа бол сайн бодоод, доорх зөвлөгөөг нэг уншаад үзээрэй.

Хөмсөг шивүүлэхээс татгалзах 5 шалтгаан

1.Мода хуучрах

Сүүлийн үед хөмсөгний шивээс хүртэл өөрчлөгдөж аль болох байгалийн, өөрийн мэт харагдах шивээсийг хийдэг болсон. Харин та хөмсгөө хэдэн жилийн өмнө шивүүлсэн хүнийг харсан л биз дээ. Хөмсөг шивэх үйлчилгээ нь 2000-аад оны эхээр л хүч түрэн орж ирсэн гэхэд болно. Тэгэхээр мода өөрчлөгддөг шиг хөмсөг шивэх тренд ч гэсэн өөрчлөгддөгийг санаарай. Магадгүй хэдэн жилийн дараа таны өөрийн хөмсөг "мода" болох ч юм билүү.

2.Угааж арилгах ямар ч боломжгүй

Энд нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй бөгөөд хэдэн сар, жилээр та яг одоо шивүүлсэн хөмсөгтэйгөө л явна гэсэн үг. Мэргэжлийн гоо сайханчид хандаж байж цайруулах эсвэл арилгуулна. Мөн та шивээс хийлгэлээ гэж бодоход үр нь ямар байх нь баталгаагүй, эргэлзээтэй бөгөөд магадгүй таны царайнд зохиогүй байвал бүр эрсдэл дагуулна. Өдөр бүр яг нэгэн хэвийн хөмсөгтэй явна гэдэг чинь уйтгартай л баймаар.

3.Хөмсөгний шивээсийг зөвхөн лазераар л арилгана

Хөмсөгний шивээс арилгах цор ганц шалгарсан арга бол лазер бөгөөд арилгах үйл явц нь өвдөлт ихтэй, дээр нь маш үнэтэй. Түүнчлэн шивсэн хөмсөгийг арилгахын тулд 4-5 удаагийн лазерын үйлчилгээнд орж арилгахаас гадна үүнд бараг хагас сар зарцуулагдана.

4.Та илүү овортой харагдана

Хөмсөгний шивээс нь залуу охидыг байгаагаас нь илүү овортой харагдуулдаг гэдэгтэй ихэнх стилистүүд дуу нэгтэйгээр санал нийлдэг. Харин үүнд эмэгтэйчүүд маань төдийлөн итгэдэггүй. Харин шивээсний будагны өнгийг зөв сонгож чадсан бол дөнгөж 5 жилийн л баталгаа өгдөг.

5.Гоо сайханчдын гаргадаг алдаа

Шивээс нь дотроо их олон төрөлтэй. Жишээлбэл 3D шивээс буюу хөмсгийг үстэй мэт шивэхдээ зурж буй үсний ширхэг бүрийг яг ижил хэмжээ, хэлбэртэй зурах, хөмсөгний уртыг тааруулж зурах зэрэг нь маш их хариуцлага шаардсан ажил байдаг. Тэгвэл гоо сайханчдын гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хөмсөгний шивээсний өнгийг буруу сонгож бараг шивүүлсэн хүн бүрт л тас хар өнгийг сонгодог. Харин энэ алдаагаа засахын тулд лазер ашиглан хөмсөгний өнгийг цайруулж, гэрэлтүүлдэг. Үүний тулд мөн л хэд хэдэн удаа лазерын үйлчилгээ авч байж хүссэн үр дүндээ хүрдэг гэнэ. Мөн нэг хөмсөгийг нь урт, нөгөөхийг нь богино шивэх алдаа ч түгээмэл гардаг аж.

Иймээс та бүхэн нүд, хөмсөг, уруулын хүрээ шивүүлэх гэж байгаа бол сайтар тунгаан бодож байж шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: www.cosmo.ru

mongolcom.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна