Европын ДНБ 1,7 хувиар өсчээ

2016 оны 2 сарын 25

 

Евро бүсийн эдийн засаг энэ онд 1,7 хувиар өсөх боловч дэлхийн санхүүгийн зах зээлийн үнийн савлагаа нөлөөлнө гэж Евро комиссын евро мөнгө ба нийгмийн харилцааны асуудал эрхэлсэн даргын орлогч Валдис Домбровскис мэдэгдлээ.

 

Хямралын дараах Евро бүсийн эдийн засгийн өсөлт удаан байна. Түүнд дэлхийн зах зээлийн үнийн тогтворгүй байдал нөлөөж болох талтай. Энэ оны хувьд  бүсийн эдийн засаг 1,7 хувиар өснө хэмээн тэр дүгнэлтээ хэллээ.

 

Санхүү болон түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзэл  евро бүсийн эдийн засагт эрсдэл бий болох аюултай байна хэмээн Европын төв банкны удирдлага өмнө нь мэдээлсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна