Невада мужид Трамп тэргүүллээ

2016 оны 2 сарын 25

Фото: Brian Cahn / Zuma / Globallookpress.com

 

Неведа мужийн бүгд найрамдахчуудын намын хурлууд болох кокуст  ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трамп ялжээ. Трамп ийнхүү намынхаа сунгаанд анх удаагаа баруун хэсэгт яллаа. Боловсролтой, баячууд ихтэй мужид ялсныгаа тэрээр өөрийг нь боловсролтой хүмүүс дэмжиж байна гэж ихээхэн олзуурхлаа. Тэрээр сонгогчдын  олонхийн санал авч хоёрдугаарт яваа Марко Рубиогоос 20-иад хувиар илүүтэй байлаа.

 

Трамп нь АНУ-ын барилгын том компанийн эзэн бөгөөд, дэлхийн хэмжээнд зочид буудлууд казиногийн сүлжээтэй. Тэрээр Бүгд найрамдах намын  нэр дэвшигчдыг тэрүүлэн явж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна