Airbus-ийн ашиг 15 хувиар нэмэгджээ

2016 оны 2 сарын 25

 

Агаар, сансрын Airbus Group NV корпораци 2015 онд цэвэр ашгаа 15 хувиар нэмэгдүүлсэн гэж тайландаа бичжээ. A350 онгоцны худалдааны нийлүүлэлт, A380 онгоцнуудын үйлдвэрлэлийг гарзгүй төвшинд хүргэсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн байна.

 

Airbus компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд өмнөх жилийн 2,3 тэрбум евро гэсэн үзүүлэлтээ 2,7 тэрбум хүртэл өсчээ. Airbus-ийн орлого өнгөрсөн онд  6% буюу 64,5 тэрбум доллар байлаа.



Жилийн  EBIT нь нэгэн удаагийн нөхцлүүдгүйгээр 1,6%-иар  өсөн 2014 оны 4,07  тэрбумаас  4,13 тэрбум евро хүртэл нэмэгджээ. Bloomberg-ийн асуултад хариулсан шинжээчид тэр үзүүлэлтийг 4,38 хувийн төвшинд байна гэсэн юм.



Өнгөрсөн онд Airbus үйлчлүүлэгч нартаа 635 онгоц нийлүүлсэн ба 2016 онд нийлүүлэлтийг 650 агаарын хөлгөөс дээгүүр хийнэ гэсэн төлөвлөгөөтэй. Үүний зэрэгцээ,  ирэх жилд  A330 гэх өргөн эх биетэй хөлгийн үйлдвэрлэлийн сардаа зургаагаас долоо хүртэл нэмэгдүүлнэ.

 

Компани хувьцааны ашгийг 8%-иар нэмэгдүүлэн нэг хувьцааг 1,3 евро болгожээ. Мөн тэд Dassault Aviation SA компани дахь өөрийн хувийг буулгасан байна.

 

Оны эхнээс  Airbus компанийн хувьцаа 10,6 хувиар хямдарч, хөрөнгө оруулалтын хэмжээ нь 43,5 тэрбум евро хүртэл буусан байгаа юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна