Ирээдүйн зам био-асфальтаар хучигдана

2016 оны 2 сарын 25

Саяхан Вагенингийн их сургуулийн био ургамал, хүнсний салбарын судалгааны Голладын хэсэг Нидерландын Зеланди мужийн  замын хучлага болох инновацийн материал бүтээж буйгаа  мэдэгдсэн юм. Лигнин гэх бодисын үндэстэй био-асфальтыг тэд бүтээж байна.

Шинэ материал нь Biobased Infra гэх хоёр жилийн төслийн үр дүн юм. Мөн энэ төсөлд Асфальтын судалгааны төв (Asfalt Kennis Centrum) ба H4A from Sluiskil (NL) гэдэг компани оролцож байна. Материалыг олон компаниуд тэдний тоонд Зеландийн далайн боомт сонирхоод эхэлжээ.

Асфальтан замын гол “цавуу” битумыг лигнин гэх байгалийн цавуужуулагчтай био асфальтаар сольж болох ирээдүй гарч ирж байгаа нь энэ юм. Байгалийн цавуужуулагч нь  бүхий л мод ургамалд байхаас гадна модны хаягдалд бий. Сүрэл ч байгаа юм. Үүнийг ашиглан эрдэмтэд шинэ материал бүтээж одоо туршилтаа хийж байна.

Одоогийн замын хучлага битумыг  нефтиэс гарган авдаг бөгөөд үүнийг бүтээхэд агаарын бохирдол их гаргана. Битумыг лигнинээр солих нь тэр хаягдлыг эрс бууруулна гэж эрдэмтэд дүгнэж байна. Мөн био асфальт нь дуу чимээг бууруулна.

Biobased Infra төсөл нь өвс ногоо, модны хаягдлыг энд өргөн ашиглах тал дээр ажиллаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна