Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанаас нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, автобусны зогсоолд бүрэн орж зогсох байдалд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэхүү үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 аж ахуйн нэгж, байгууллагад “Жолооч нарт үйлчилгээний заавар зөвлөмжийг тогтмол өгч, автобусны зогсоолд бүрэн орж зогсох, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах тухай” албан бичгийг нийслэлийн Тээврийн газраас хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллаж байгаа юм.

Мөн нийслэлийн өнгө төрх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий  шаардлага”, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага” стандартуудыг мөрдөхөд анхаарч ажиллаж байна. Нийтийн тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалган гадна, дотор цэвэрлэгээг хийлгэж, шугам замд унтарч эвдэрсэн тээврийн хэрэгслийг замаас чөлөөлөх чирэгчийг хуваарийн дагуу ажиллуулж хэвшлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж