Нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна

2016 оны 2 сарын 25

Өнөөдөр нийслэлийн МАН-ын II хуралдаан болж байна. Энэхүү хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж буй бөгөөд 800 төлөөлөгч оролцож байгаа юм. Хуралдаанаар Сонгуулийн хуультай холбоотой мэдээлэл хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж буй юм. Дээр нь бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх аж. Нийслэлийн МАН  нь 45 мянган гишүүнтэй аж. Нийслэлийн МАН-ын даргаар Ц.Сандуй ажиллаж буй бөгөөд тэрээр энэ албан тушаалыг авахад нийслэлийн МАН-ын рейтинг 24 хувьтай байсан бөгөөд шаргуу ажилласны үр дүнд 35 хувь хүртэл өсгөсөн гэнэ. Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга болсноос хойш Багахангай, Багануур, Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулсан байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд Д.Сумъяабазарыг ялуулсан юм.

МАН-ын зүгээс чадварлаг боловсон хүчний тоонд орох түүнд ихээхэн найдлага тавьж буй аж.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна