“MH17”-г сөнөөхөд оролцсон орос цэргүүдийг нэрлэв

2016 оны 2 сарын 25

 

Их Британид төвтэй цахим мөрдөн шалгах баг Малайзын агаарын тээврийн “MH17” нислэгийг пуужингаар харваж сөнөөхөд оролцсон Оросын цэргийн ангийг нэрлэжээ. “Bellingcat”-д нийтэлсэн 115 хуудас баримт бичигт Оросын пуужингаас хамгаалах 53-р бригадын хоёрдугаар сумангийн гишүүд Малайзын онгоцыг пуужингаар харваж сөнөөсөн буруутнууд гэнэ. Түүнчлэн Курск хот дахь бригадын хоёрдугаар сумангийн командлагчийг Дмитрий.Т гэдэг хэмээжээ.

 

Малайзын Боинг-777 онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Украины зүүн хэсгээр нисэж явахдаа пуужинд оногдон сүйрсэн юм. МН17 нислэгт голдуу Нидерландын иргэд зорчиж явсан тул тус улс мөрдөн шалгах багийг ахалж байна. 298 хүнтэй нисэх онгоцыг “Бук” ангиллын пуужингаар онож сөнөөснийг тогтоожээ. Энэ хэрэгт барууныхан болон Киевийн засгийн газар Украины зүүн хязгаарын босогчид, тэднийг дэмжигч ОХУ-ыг буруутгаж байна. Харин ОХУ эсрэгээрээ Украины армийг буруутгажээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна