Хөлбөмбөгийн аялал болно

2016 оны 2 сарын 25

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 16-20 өдрүүдэд олон улсын хөлбөмбөг сонирхогчдын дунд “Football Tourism”-2016 аяллыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн нь аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна хөлбөмбөг сонирхдог, энэхүү спортоор хичээллэдэг бүхий л хүмүүст   нээлттэй юм.

Одоогоор АНУ ,БНХАУ, БНАСАУ-ын багууд оролцохоо  мэдэгдээд байна. Монгол Улсаас хөлбөмбөгийн клубүүд, сонирхогчдын багууд болон албан байгууллагууд нэгдэн тус тэмцээнд оролцох боломжтой. Мөн  www.dprkoreatour.com  веб сайтаар дамжин албан ёсоор зуучлуулах боломжтой юм байна. Хөлбөмбөгөөр дэлхийд дээгүүрт бичигдэх ур чадвар өндөртэй тамирчидтай өрсөлдөхөөс гадна та бүхэн БНАСАУ-ын үзэсгэлэнт газруудаар аялах юм.

Ж.ГҮЕГ

ЭХ СУРВАЛЖ: THE MFF.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна