“Нээлттэй Засгийн түншлэл” уулзалт боллоо

2016 оны 2 сарын 25

Нээлттэй засгийн түншлэл Үндэсний зөвлөлийн уулзалт боллоо. Энэхүү уулзалтаар нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг батлах аж.

Тус зөвлөл нь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгахад чиглэн ажилдаг байна. Уг түншлэлд ЗГХЭГ нэгдэн орсон тул Засгийн газар үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байх нь чухал гэж зохион байгуулагчид онцолсон.

-Өнөөдрийн арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нээлттэй Засгийн газрын түншлэл байгуулах санааг олон улсын Засгийн газрын удирдлагууд санаачилсан. Одоогийн байдлаар энэхүү түншлэлд 85 орын Засгийн газар нэгдээд байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд 2015 оны долоодугаар сард албан ёсоор нэгдсэн. Түншлэлийн гол зорилго нь төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, аливаа шийдвэрт оролцох механизмыг бүрдүүлэх зорилготой. Өнөөдрийн хувьд 2016,2017 оны төлөвлөгөөг блоовсруулах хэлэлцүүлэг хийж байна. Энэхүү түншлэлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагыг гишүүн байгууллагаар оруулж байгаа юм. Тухайлбал Зохиолчдын нэгдсэн холбоо, Өрсөлдөх чадварын судалгааны төв, МҮХАҮТ, Нээлттэй нийгмийн хүрээлэн гэх мэт төрийн бус байгууллагаас гадна таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож байна. Энэ арга хэмжээний талаар Нээлттэй засаглал түншлэлийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Монгол Улсад ашигтай тал нь юу вэ?

-2015 оны арваннэгдүгээр сард НҮБ-ын  Ерөнхий Ассамблей Тогтвортой хөгжлийн зорилтоо баталсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг ойртуулахад нээлттэй засаг түншлэл чухал алхам болно.

-Үндэсний төлөвлөгөөнд ямар ямар зүйлийг тусгах вэ?

-Үндэсний төлөвлөгөөнд хоёр хэсэг тусгагдсан. Нэгдүгээрт, Нээлттэй засгийн түншлэлийн нэгж бүтцийг байгуулах. Цаашид тогтвортой ажиллагааг хангахад чиглэнэ. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах хүрээнд том том зорилт орсон. Жишээ нь: Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд 830 тусгай зөвшөөрлийг 460 болгож бууруулах зорилт тавьж байгаа юм. Мөн МХЕГ-аас 180 орчим шаардлагагүй шалгалтыг зогсоосон. Энэ бүх ажлыг ЗГХЭГ-тай хамтарч онцгойлон анхаарч ажиллаж байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна