Cat S60 гар утсыг танилцууллаа

2016 оны 2 сарын 25

Гар утасны өрсөлдөөнт зах зээлд хүч үзэхээр Caterpillar компани шинэ загварын ухаалаг гар утсуудаа танилцууллаа.

Cat S60 нэртэй энэхүү гар утас нь дулаан мэдрэгчтэй камертай гэдгээрээ тун онцгой бүтээгдэхүүн болон гарч байна. Уг утсыг нэн ялангуяа цагдаагийн албан хаагчид хэрэглэхэд тохиромжтой хэмээн үзэж байгаа ба битүүмжлэгдсэн машин дотор хүн байгаа эсэх, ойр тойронд нь нуугдсан хүн байгаа эсэхийг илрүүлэхэд ашиглах боломжтой гэнэ.

Үзүүлэлтийг нь танилцуулбал:

  • Бэхжүүлсэн цутгамал хүрээтэй

  • 1,8 метрийн өндрөөс унагахад эвдрэхгүй

  • Супер тод, Gorilla Glass 4 дэлгэцтэй

  • 4.7 инчийн HD хүчин чадалтай, гар болон бээлийгээр хүрэхэд мэдрэх мулти мэдрэгч бүхий дэлгэцтэй

  • 3,800mAh батерейтай

  • Камерууд нь усан дор ажиллана. Арын камер нь 13 МР, нүүрэн талын камер нь 5МР

  •  4G LTE сүлжээг дэмждэг

  • Snapdragon 617 octa-core процессортой

  • 32GB багтаамж, 3GB RAM-тай

  • Android 6.0 Marshmallow үйлдлийн системтэй.

  • Үнэ нь 599 ам.доллар.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна