Оюуны спортын Элит наадам болж байна

2016 оны 2 сарын 25

Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд Олон Улсын Оюуны Спортын холбоо, Хятад улсын Спортын ерөнхий газар хамтран Оюуны спортын Элит наадмыг Хятадын Huai-нь хотноо зохион явуулж байна.

Энэ жилийн наадамд Шатар, GO даам, Бриж, Хятад шатар болон Даамын төрөлд 43 орны 143 тоглогчид, 77 техникийн ажилтан оролцож байна.

Нийт таван ангилалд 23 тэмцээн уралдаан зохион явагдах юм байна гэж Монголын шатрын холбооны хэвлэлийн албаас мэдээлэв.

Албан сайт: http://imsa2016.fide.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна