Г.Маралмаа хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Г.Маралмаа хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байна

Дөрвөн настай охиноо санаатай хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж байсан Т.Цогт болон талийгаач охины хойд ээж Г.Маралмаа нарт Шүүхээс тус бүрт нь 24 жилийн хорих ял оноосон.

Улсын яллагчийн зүгээс Г.Маралмааг хүний амь нас онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн  хэмээн буруутгаж 25 жил, Т.Цогтыг хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жилийн ял оноохоор төлөвлөөд байсан бол
шүүх бүрэлдэхүүн ийнхүү эцсийн шийдвэр гаргахдаа Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Г.Маралмаагийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргасан юм. Гэсэн ч өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж оногдсон ялын хэмжээнээс хоёр жилийг хөнгөлүүлээд байгаа юм. Тэгвэл Г.Маралмаа өнгөрсөн оны аравдугаар сард амаржиж охинтой болсон. Тэрээр одоог хүртэл хүүхдийнхээ хамт Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа аж.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж