Хөлбөмбөгийн музей нээгдэнэ

2016 оны 2 сарын 25

Олон улсын хөлбөмбөгийн холбооны төв байр орчимд энэ оны намар хөлбөмбөгийн анхны музейг байгуулах юм. 3000 кв м талбайтай энэ музейд Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн 209 улс орнуудын үзмэрүүдийг тавих юм. Хэд хэдэн хэлээр  үзмэрүүдийг тайлбарлах үйлчилгээ үзүүлэх энэ музейн байранд  зоогийн газар,  хөлбөмбөгийн тоглолтыг шууд үзэх боломжтой спорт бар, 80 хүний багтаамжтай хурлын танхим, 120 хүний багтаамжтай хүлээн авалтын танхим байгуулах юм. Мөн хөлбөмбөгийн автомат тоглоомын төвтэй энэ музей нь дэлхийн хөлбөмбөгийн хөгжлийн түүхийг сурталчлан таниулахад гол үүрэг хүлээх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна